Тавтай морилно уу!

2016-12-26, 19:40

Мэргэжилээ хэрхэн зөв сонгох вэ?

 images?q=tbn:ANd9GcSEUjxmMrl3Vi4HuHKOw6FZaR-TwAn3JO76zSr1okyISx4z

Мэргэжил сонгоход баримтлах зүйлс

           

Алсын хараатай бай

            Мэргэжил сонгоход нэн чухал нь алсын хараа. Монголчууд ярьдаг хэдэн уулын цаадахыг харж ярь гэж өнөөдөр нэг хэсэг нь ийм мэргэжилтэй болох нь ирээдүйд хэрэгтэй гэдэг энэ бол аман яриа. Үүнд суурилж биш судалгаа шинжилгээнд тулгуурлах бөгөөд эрэлттэй мэргэжлийг сонго. Нэг хэсэг манайхан бүгд л хууль, эдийн засагч болсон. Жилд төгсөж байгаа эдийн засагч, хуульч нь ажлын байрнаасаа даваад гарчихсан. Иймэрхүү байдлаар үргэлжилбэл зарим мэргэжил нь илүүдэж нөгөө нь дутагдах нь гарцаагүй. Тэгэхээр энэ мэргэжил миний амьдралд төдийгүй манай улсад ямар чухал бөгөөд дэлхийн зах зээл дээр хөрвөх чадвараа чухалчлах хэрэгтэй. Магадгүй та аль нэг улсад цагаачлах, урилгаар ажиллах асуудал гарч болзошгүй тиймээс л алсын хараатай бай.

 

Сонирхолоо дага

            Ирээдүйд эзэмших мэргэжилээ сонгоход олон хүчин зүйл нөлөөлнө. Эцэг эхийн мэргэжил, нийгмийн шаардлага, эдийн засаг, цалин хангамж, ажлын байр гэх мэт тэр болгоноос ашигтай бөгөөд өөрт хэрэгтэйг нь авах нь л чухал. Судалгаанд оролцсон сурагчдын 37.3 % нь сонирхолоо дагаж сонгоно гэжээ. Мөн чанартаа бол хамгийн зөв сонголт бол энэ юм.

            Аав ээж нь эмч учир хүүхддээ  мэргэжилээ өвлүүлнэ гэж ярьдаг гэтэл хүү нь сонирхдоггүй бол дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ гэгчээр юм болно. Тэгээд ч тэр нь амьдрал дээр гараад мэргэжилдээ сонирхолгүй зүгээр л дипломны гол болох магадлал их. Сонирхолоо дагаагүй учир сурах идэвх сул, алсын бодолгүй байдаг. Мэргэжилээ буруу сонгосоноос болж ирээдүйд энэ мэргэжилээрээ ажиллахгүй гэж 11.8% нь, хэлж мэдэхгүй байна гэж 22.4 % нь хариулсан байна. үүнээс хараад үзвэл сонирхолгүй, сурч чадахгүй ангидаа орсоны жишээ юм. нийгмийн хичээлдээ сайн хүүхэд оноо таараад ч юмуу бинго ашиглаад улсын сургуулийн математик, физикийн ангид орчихвол 3 жил сурч чадахгүй сургуулиасаа үдэлт хийлгэх болно.

 

Ажлын байраа судал

            Дээд боловсролтой болно гэдэг бол амьдралын баталгаа мөн үү гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. ямар ч сайхан өнгийн диплом авсан ч амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа Дипломтангууд ажилгүйчүүдийн эгнээг чимэх нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Нэг ёсондоо энэ нь зөвхөн тухайн суралцагчын буруу биш юм. ирээдүйд зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн судалгаа шинжилгээ байхгүйн зэрэгцээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ байгууллагууд муу ажиллаж байгаа нь гол буруутан. Эрэлт нийлүүлэлтээ судлан түүндээ тохируулан мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ тухайн суралцагч төгсөөд шууд ажлын байртай болно гэж боддог энэ бол эндүүрэл төгсөөд 5 жил ажилгүй байгаа хүмүүс одоо ч байна. Нэг жишээ дурдахад улс төр судлалын ангийг төгсөөд муу даа багийн засаг дарга хийнэ дээ гэж боддог. Гэтэл практик дээр бүтэхгүй асуудал. Ажилтай болохын тулд дипломноос гадна олон хүчин зүйл байдаг түүнийг л олж тогтоох нь чухал.

            Сүүлийн жилүүдэд ирээдүйн багш, эмчүүд ажлын байртайгаа гэрээгээр суралцах болсон нь цамаан ажилгүйчүүдийн эгнээг багасгах үндэс болж байна. Үүнийг бүх мэргэжилүүдэд хэвшүүлэх нь чухал. Зарим нь сонирхолоо дагаад, аав ээжийнхээ шахалтаар сансарын ничгэгч болчихдог монголд ямар хаана нисэхэв дээ.

 

Сургуулиа биш мэргэжилээ урьдаж сонго

            Манайхан мэргэжилээ биш сургуулиа урьдаад сонгодог. Ямар ангид орох нь  чухал биш МУИС-т юмуу улсын сургуульд л орно. Хувийн сургуульд орсоны оронд жил өнжинө гэх мэт яриа төгсөгчдийн дунд их судалгаанд оролцсон ЕБС-ийн сурагчдын 82.7% нь төрийн өмчийн буюу улсын сургуульд орно гэжээ. үүнээс хараад үзэхэд хувийн их дээд сургуулийн нэр хүнд, чанар чансаа ямар байгааг илтгэн харуулна. Нэг л сурч байгаа юм чинь хүн чанартай бөгөөд ирээдүйтэй мэргэжил эзэмших нь хэрэгтэй. Гэхдээ заавал улсын сургуульд ор гэж байгаа юм биш сайн хувийн сургуулиуд ч бас байгаа.чиний сонирхож байгаа чиглэлээр чинь топ болсон хувийн сургууль ч байж болно. Тухайн мэргэжилдээ сонирхолтой бөгөөд үнэнч байх ёстой. Мэдээж хэрэг улсын сургууль төгсвөл төгсөөд ажлын байр гэх мэт асуудал хардаг байсан үе арай гайгүй болж чи юунд ч сурсан байж болно гол чадвартай байх нь чухал гэнэ. үнэндээ бол амьдрал дээр чадвартай боловсон хүчин үнэхээр муу шүү дээ. Энэ нь нөгөө мэргэжилээ буруу сонгосноос л олсон юм даа.

Ирээдүйд хамгийн чухал мэргэжил

            Ямар ч хамаагүй дээд боловсролын диплом өвөртлөх нэн чухал биш. Гол нь ирээдүйд монголд төдийгүй дэлхий нийтийн хандлагаар ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй болж байгааг судлан үзэж тэр талын хөрвөх чадвартай мэргэжилээр суралцах хэрэгтэй. Манай улсын хувьд бол багш, эмч гэсэн хоёр мэргэжил эзэмшихэд тухайн хүн өөрөө чадвартай бол хаана ч ажиллах боломжтой бөгөөд нэг ёсондоо ажлын байр нь түүнийг хүлээгээд л байж байдаг.

            


Илгээх | 279 хүн уншсан | Бичсэн: mndh75

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Мэргэжилээ хэрхэн зөв сонгох вэ?

 Мэргэжил сонгоход баримтлах зүйлс          &...

Мэргэжил гэж юу вэ?

 Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг. Мэргэжил мэргэшил хоёр маань хооронд...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 8200 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax