Тавтай морилно уу!

2016-12-26, 19:25

Мэргэжил гэж юу вэ?

 Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг. Мэргэжил мэргэшил хоёр маань хоорондоо ялгаатай ойлголт. Энгийнээр хэлбэл мэргэжил гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авах харин түүгээрээ олон жил ажиллах нь мэргэшил юм. Мэргэжил бол ирээдүйн амьдралын удирдлага гэж ойлгож болно.
images?q=tbn:ANd9GcS2LpxPupdgzlpCjYYqZ5hDKuKgh4q677wxsbkY2eN4ucXh

ЕБС төгсөгчдийн зарим нь хөдөө гарч мал маллаж хүний хүн болж хүүхэд гаргаж, хувиараа бизнес эрхэлж амьдралаа авч явахад нөгөө хэсэг нь хүслээ дагаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй дээд сургуулийн хаалга татаж ширээ бөглөх нь жил тутамд нэмэгдэж байна.

Ер нь хүүхэд хэддүгээр ангидаа мэргэжилээ сонгох ёстой вэ гэдэг нь ээдрээтэй асуудал бөгөөд зарим нэг нь өөрийнхөө мөрөөдөл дээр алсын хараагаа нэмээд 6, 7-р ангиасаа мэргэжилээ сонгоод Эмч, Багш, Бизнесмен болно гээд тэр чиглэлийнхээ хичээлийг барин суралцаж байхад нөгөө хэсэг нь конкурс өгч гарч ирээд мэргэжилээ сонгох нь их.

Оюутнуудаас авсан судалгаанаас харахад 30% нь одоо сурч байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун биш гэж хариулснаас харахад өөрийн сурч байгаа мэргэжилээ буруу сонгосноос болжээ. 4 жил сонирхолгүй юманд цаг заваа барснаас сонирхдог мэргэжилээрээ жил өнжөөд ч хамаагүй сурах хэрэгтэй. ЕБС–ийн сурагчдаас авсан судалгаагаар Монгол улсад нийтдээ 50 гаруй мэргэжил байдаг юм шиг нэрлэсэн байгадаг. Энэ нь зөвхөн тэдний буруу ч биш нөгөө талаараа шүтэн бишрэгч болох эрхэмсэг багш нар маань энэ тал дээр маруухан мэдлэгтэй учир Монголд 7000 гаруй мэргэжил байгааг мэдэхгүй байх нь ойлгомжтой юм. Сурагчдаас авсан судалгаагаар харахад эхлээд мэргэжилээ биш сургуулиа сонгох нь их бөгөөд ямар ч ангид орсон ч хамаагүй улсын сургуульд орно гэдэг. Тухайн сургуульд нь тэр мэргэжилтэнг бэлтгэдэггүй ч хамаагүй ойролцоо юм чинь энэ чиглэлээр сурчихъя гээд өөр ангид орчихдог. Нөгөө талаас оноо таараад сургууль авч байвал аль сургуульд ямар ч мэргэжилээр хамаагүй сурчихъя даа гэсэн гутранги үзэлтэнгүүд олон. Энэ бүхэн нь ирээдүйд ажиллах ажлын байрны эрэлтийг хаах цайз хэрэм нь юм. Нэг ёсондоо цамаан ажилгүйчүүдийн жагсаалтыг уртасгаж байна гэсэн үг. Гэтэл мөн чанартаа эхлээд өөрийн сонирхсон мэргэжилээ сонгоод /магадгүй онгоцны нисгэгч/ тууштай суралцвал ирээдүйд урт удаан хугацаанд хоолоо олох магадлалтай нь судалгаанаас харагдлаа.

Тиймээс монголд төдийгүй дэлхий нийтэд 7000 гаруй мэргэжил байдаг гэдгийг л сайтар ойлгох хэрэгтэй. Жишээ нь хими цэвэрлэгээний ажилтан хүртэл мэргэжил шүү дээ.

Илгээх | 4494 хүн уншсан | Бичсэн: mndh75

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1) | :

unen ug bain
zoloo (зочин) хэзээ бичсэн: 15:23, 2021-01-19 | |

Шинэ нийтлэлүүд

Мэргэжилээ хэрхэн зөв сонгох вэ?

 Мэргэжил сонгоход баримтлах зүйлс          &...

Мэргэжил гэж юу вэ?

 Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг. Мэргэжил мэргэшил хоёр маань хооронд...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 8092 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax